
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Хүний хөгжил” 2 дугаар бүлгийн 2.1.22 дахь үйл ажиллагаа, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/222 дугаар тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчийн мэргэшүүлэх 9 дэх удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдсан байна.
Сургалт 2025 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хоёрдугаар сарын 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод танхимаар зохион байгуулагджээ. Тус сургалтад нийслэлийн 28 сэтгэл зүйч, Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын 23 сэтгэл зүйчид ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхээр мэргэших сургалтаа амжилттай дүүргэж сертификатаа гардан авлаа.
“Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 51 сэтгэл зүйч сертификатаа гардан авлаа | ||
Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.