Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-09-15 13:55:16

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Төмөр замаар овоглосон Раашийнх”, “Ийм л пээдгэр байж дэлхийд барилддаг байна”, “Эхнэрээ уурхайн нүхэнд булсан байжээ”, “Хятадад эсэргүүцлийн цуглаан боллоо”, “Ц.Элбэгдорж: Ажиглагчийн статус бидэнд хангалттай” гэсэн гарчигтай мэдээллийг уншиж болно.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Хөлдүү хөрөнгө оруулалт”, “Том ширхэгт тоосонцор багасаагүйгээс үзвэл бид ногоон байгууламжаа хангалттай бий болгож чадаагүй юм уу даа”, “Бэрх-Уул ордын хүрээлэн буй орчны судалгааг эхлүүлжээ” нэртэй мэдээнүүдийг онцлож байна.
 
“Үндэсний шуудан” сонинд “Гурван улсын төрийн тэргүүн юу ярив”, “Асуудалтай шүүгч С.Амардэлгэр авлигад өртөх вий дээ”, “Оюутолгойн үйлдвэрт эвдрэл гарчээ”, “Зам, тээврийн салбарт юу үлдээв”, “Морин жилийн тэргүүн дэвжээ тодорчээ” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ. 
 
“Улс төрийн тойм” сонинд “Ж.Батсуурь: Үр дүнд хүрч байвал хамтарсан Засгийн газар байгуулахад болохгүй гэх зүйлгүй”, “Д.Сугар шиг сугардаггүй болоорой”, “Монгол бөхийн эрхэм дээд цолтондоо үндэтгэл үзүүллээ”, “Эрлийн баг хайгуулаа үргэлжлүүлсээр” гарчигтай ярилцлага, мэдээнүүд нийтлэгджээ.
 
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт “Орон сууцны ипотекийн зээлийн талаар иргэдийн тавьж буй нийтлэг асуултууд”, “Хууль зүйн дэд сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ”, “Э.Ням-Очир: Алтан медаль авахын төлөө хичээнэ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй