Саяхан манайд нээлтээ хийсэн "STEP UP-ALL IN” кино монголын залуучуудын дунд шуугиан дэгдээгээд байна.
Уг кинонд “STEP UP” цувралын өмнөх ангиудад тоглосон бүхий л одууд нэгдэн тоглосноороо онцлог болжээ. Хэрвээ “STEP UP” цувралуудыг үзсэн бол “STEP UP” нэг, хоёрдугаар ангиуд тухайн үедээ холливүүдийн кино түүхэнд шинэлэг урсгалыг харуулсан, “STEP UP” гурав дахин давтагдашгүй үзүүлбэрийг агуулсан, “STEP UP” дөрөв – Revolution анги нь ТЭСРЭЛТ, STEP UP-ALL IN анги нь бүжгийн бүх одуудын нэгдэл буюу бүжгийн урсгалуудын хоорондын тулаан гэж дүгнэх болно.
Уг кино Америк болон барууны оронд нээлтээ хийсэн цагаасаа эхлэн тухайн орны залуучуудын хувцасны хэв маяг, “NIGHT CLUB”-уудын бүжгийн хэмнэлийг 100 хувь өөрчилсөн байна. “STEP ALL IN” кинонд өгүүлэх бүжгийн MOB төрөл болон бусад бүжгийн төрлүүдийг сурах эрмэлзэлтэй залуучуудын тоог эрс нэмэгдүүлжээ.
"STEP UP-ALL IN” кино нь залуусыг бүжигт татаж байна | ||
Үзсэн: 2676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.