Шууд Chart

Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ

2025-02-25 12:10:51

Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан нийслэл болон орон нутгийн замын ачаалал нэмэгдэж байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагахыг уриалалаа. 

Хотоос гарах хөдөлгөөн удаашралтай байгаагаас үүдэн иргэд, жолооч нар баталгаагүй замаар зорчих нь түгээмэл үзэгдэл болсон. Улмаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулдаг. Сар шинийн өдрүүдэд орон нутгийн замд гардаг осол аваарын тоо энгийн өдрийнхөөс хоёр дахин их байдаг.

Тиймээс баярын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчихдоо баталгаатай зам, маршрутаар явах, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг баримтлан соёлтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлснээр, баярын өдрүүдэд хотын захыг чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгддэг учир Тээврийн цагдаагийн албатай хамтран тухайн үед автомашины хөдөлгөөнийг сааруулах ажлыг хийхээ мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1123 нийтийн тээвэр үйлчилгээнд явж байгаа бол сар шинийн баярын өдрүүдэд нийт 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх аж.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй