
Лос Анжелес 2028” олимпын циклийн чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг удирдан явуулах дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалт явагдаж өндөрлөв. Өнгөрсөн өдрүүдэд сонгогдсон ҮШБ дасгалжуулагчид 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ өнөөдрөөс эхлэн гарч байна.
Үндэсний шигшээ багийн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар
- ОУХМ Д.Гомбодорж
Дасгалжуулагчдаар
- ОУХМ Ж.Чулуунбат
- ОУХМ, Олон улсын шүүгч Г.Амархүү
Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчдаар
- ОУХМ С.Сүхбаатар
Дасгалжуулагчдаар
- МУГТ Б.Одончимэг
- ОУХМ Ө.Ууганбаяр нар тус тус сонгогдож ажиллахаар боллоо.
Мөн ҮШБ-ийн түүхэнд анх удаа эмэгтэй багш ажиллах болсон нь энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог болжээ.
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид сонгогдлоо | ||
Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.