Шууд Chart

Б.Чойжилсүрэн: 2027 оны дунд гэхэд манай улс эрчим хүчний чадлын дутагдалд орохгүй болно

2025-02-25 15:56:26

2027 оны дунд гэхэд манай улс эрчим хүчний чадлын дутагдалд орохгүй болно. Энэ үед хүндрэлээс бүрэн гарна. Үүнийг угтсан олон ажил эхлүүлсэн, бас төлөвлөсөн гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ.

Эрчим хүчний үнэ нэмсэн нь олон эерэг өөрчлөлтийг богино хугацаанд бий болгосон. Тухайлбал, эрчим хүчний нүүрс нийлүүлдэг компаниуд алдагдалгүй ажиллаж эхэлсэн. Мөн салбарын ажилчдын цалин ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдэнэ гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн юм.


Б.Чойжилсүрэн: 2027 оны дунд гэхэд манай улс эрчим хүчний чадлын дутагдалд орохгүй болно   
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй