Шууд Chart

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун, дулаан байна

2025-02-26 07:51:04

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2025 оны хоёрдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 1-3 хэм хүйтэн байна.


2025 оны хоёрдугаар сарын 27-наас гуравдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэмийн хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун, дулаан байна  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй