Шууд Chart

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 81,3 мянган иргэн сонирхжээ

2025-02-26 09:24:09

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа амжилттай зохион байгуулагдсан.

Энэхүү фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулснаараа онцлог байсан аж.

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яамны харьяа соёл, урлагийн байгууллагууд, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Аймгуудын ССАЖЗГазраас тоглолт, арга хэмжээ, боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд нийт 81,3 мянган иргэн оролцсон талаар Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээллээ.

Монгол түмний соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг олон нийтэд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, зохион байгуулагчид болон фестивалийг зорин ирсэн  байна.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 81,3 мянган иргэн сонирхжээ  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй