Шууд Chart

Д.Бат-Орших: FM76.1 долгионоор Монголын радио контентоо өнөөдрөөс эхэлж хүргэнэ

2025-02-26 13:50:10

Монголын радиог FM76.1, Хөх тэнгэр радиог FM82.9 долгионоор Улаанбаатар хотын хэмжээнд Япон стандартын автомашин эзэмшигч иргэд ямар нэг нэмэлт төхөөрөмжгүйгээр автомашиндаа сонсох боломжтой боллоо.

Ж.Энхбат: Монголын Радиогийн I, II суваг болон бусад радио сувгийг гар утсаар сонсдог болно

 

Радио телевизийн үндэсний сүлжээ Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Ж.Энхбат ”Радио телевизийн үндэсний сүлжээг Цахим яамны бодлогын хүрээнд гар утсанд бүх үйл ажиллагаа нэвтрүүлэхээр аппликейшн нэвтрүүлж байна. Өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн гар утсаар үздэг болно.

Монгол Радиогийн I, II суваг болон бусад радио сувгийг гар утсаар сонсдог болно. Онцгой байдлын гамшгийн зарлан дуудах мэдээллийг гар утсаараа сонсдог төхөөрөмжийн аппликейшн бодлогын ажлуудыг манай байгууллага онцгойлон энэ онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эхний ээлжид арван аймгийг төхөөрөмжийг энэ ондоо багтааж суулгаж, баяр наадмын өмнө нэвтрүүлэхээр зорилт тавьж ажиллаж байна. Эхний ээлжид арван аймгийг төхөөрөмжийг энэ ондоо багтааж суулгаж, баяр наадмын өмнө нэвтрүүлэхээр зорилт тавьж ажиллаж байна.

Арван аймагт радио давтамжийн нэмэгдлийн үйл ажиллагаа нэвтрүүлнэ. Дараа жил үлдсэн арван аймагт нэвтрүүлнэ. Улсын хэмжээнд Монголын радиогоор төрийн мэдээллийг иргэд автомашины үйлдвэрлэсэн улсаар ялгаж сонсдог байсан бол одоо иргэн бүр автомашинаасаа төрийн мэдээллийг шуурхай сонсдог болж байна” гэв.

Аймгуудад хэт богино долгионы сүлжээг оруулах талаар ярилцаж байна

Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Д.Бат-Орших “Монгол үндэсний олон нийтийн радио гурван сувагтай үйл ажиллагаа явуулдаг. Бид улс даяар уртын долгионоор өргөн нэвтрүүлгээр сонсогчид нийтлэл нэвтрүүлгээ хүргэдэг. Мөн бид таван хэлээр нэвтрүүлгээ хүргэдэг. Тодруулбал, Англи, Орос, Хятад, Япон хэлээр Зүүн өмнөд Ази буюу дэлхий дахинд нэвтрүүлгээ цацаж байна. Залуус зориулсан нэвтрүүлгийг Хөх тэнгэр радио сувгаар олон нийтэд хүргэдэг.

Өнгөрсөн жил Монгол радио 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ 90 жилийн хугацаанд сүлжээний хувьд томоохон өөрчлөлт шинэчлэл, засвар үйлчилгээ хийгдэж байсан. Энэ жилийн хувьд хэт богино долгион буюу FM76.1 долгионоор  Монголын радио контентоо өнөөдрөөс эхэлж хүргэх боломж бүрдэж байна.

Сүүлийн жилүүдэд технологийн хувьд хоцрогдмол байдал үүссэн учраас сонсогдтол багасаж байгаа. Гэхдээ бид нар энэ чиглэлийн үйл ажиллагааг манай хамт олон байгууллага удирдлагууд зохион байгуулж шат дараалсан арга хэмжээг авч байгаа. Үүний нэгэн бол салбарын яамтайгаа хамтарч өнөөдөр богино долгионы сүлжээг оруулж байна. Ингэснээр манай контент олон нийтэд түргэн шуурхай хүрнэ. Радиогийн  давтамжийн хувьд түргэн шуурхай байхаас гадна цаг агаар болон бусад шуурхай мэдээ мэдээллийг сонордуулж байдаг.

Энэ хүрээнд бидэнд том боломж бололцоо гарч ирж байгаа. Цаашид бид аймгуудад хэт богино долгионы сүлжээг  оруулах талаар байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ярилцаж байна. Монголын радио таван аймагт хүчин чадлын томоохон станцтай. Энэ станцыг нэн тэргүүнд шинэчилж, суурин газруудад богино долгионоо нэвтрүүлэх, цаашлаад 21 аймагт нэвтрүүлэх ажил хийгдэнэ” гэдгийг онцолсон юм.  

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Д.Бат-Орших: FM76.1 долгионоор Монголын радио контентоо өнөөдрөөс эхэлж хүргэнэ  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй