
Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хичээлийн жилийн бүтцийг эрт зарлаж бэлтгэл зарлах зорилготой байгаа. Мөн аз жаргалтай нэгдүгээр сарыг Засгийн газраас зарлана. Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ бүтцийг гаргаснаа танилцуулж байна. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн аймгийн гэсэн ялгаатай. Яагаад гэвэл нийслэл хүн ам төвлөрсөн агаарын бохирдол түгжрэлтэй. Иймд нийслэл хөдөө орон нутгийн амрах хугацаа 7 хоногоор зөрдөг. Гэхдээ хичээл орж эхлэх хугацаан адилхан байдаг.
2024-2025 оны хичээлийн жил бол гурван улирлын бүтэцтэй явсан. Энэ явцад бид таван долоо хоног бага сургууль нэг сар амарсан. Энэ нь олон жилийн томуу, ханиадны дэгдэлтийг тооцсон. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Улаанбаатар хот. Арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сар хүртэл тохиодог.
2025-2026 оны хичээлийн жил 3 улирлын бүтэцтэй явна. Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарч нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Нийт 6 долоо хоног амрах нөхцөл бий болгож байгаа нь түгжрэлийг бууруулж, хүүхдүүд ханиад томуу тусахгүй. Дэгдэлтийг багасгана. Ингэснээр зургаан долоо хоногийн хугацаанд амралт үргэлжилнэ. Зуны амралтын хувьд долоо хоногоор хойшилж байна" гэв
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.