Шууд Chart

Прокурорын байгууллага 310 гаруй хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ

2025-02-27 11:47:16

Прокурорын байгууллага өнгөрөгч онд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, 310 гаруй хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн 2700 гаруй хүн байсныг илрүүлж, 312 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Илрүүлсэн зөрчлийн ихэнх нь хоригдлын үндсэн эрх буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, мөн шаардлагатай орчин нөхцөлийг шийдвэрлээгүй зэрэг нийтлэг зөрчил байсан. Энэ он гарсаар дээрх нийтлэг зөрчлүүдийг дахин гаргахгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байна гэж Улсын ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор н.Жаргалсайхан ярилаа. 


Прокурорын байгууллага 310 гаруй хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй