
Зөвшөөрлийн хууль давсан 58 журмыг цуцаллаа.
Мөн энэ хуульд заасан 25 зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Энэ хүрээнд Хаврын чуулганд Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг өргөн барьж, хүнд суртлыг бууруулахын зэрэгцээ төрийн оролцоог хумих бодлого барьж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хэллээ.
Бүтээмжийг нэмж, түргэн шуурхай, хүний хандлагаас үл хамаарсан шийдвэр гаргалтыг дэмжих, иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбарчлах, зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлөх нь чухал гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мөн нэмж хэллээ.
Зөвшөөрлийн хууль давсан 58 журмыг цуцаллаа | ||
Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.