Шууд Chart

Бөхчүүд цөлжилтийн эсрэг үйл хэрэгт нэгдлээ

2025-02-27 17:29:23

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур "1 сум- 1нуур" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү уриалгад Монголын үндэсний бөхийн холбоо нэгдэж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, сумдуудад хөв цөөрөм, усан сан байгуулахад иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажилд хамтрахаар БОУАӨЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уг санамжид салбарын сайд С.Одонтуяа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар гарын үсэг зурлаа. БОУАӨЯ-наас дэлхий нийтийн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд Үндэсний өвийг тээгч бөхчүүдээрээ дамжуулан нэгдэж буйд талархал илэрхийлж МҮБХ-г "Усны элч" байгууллагаар өргөмжиллөө.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Бөхчүүд цөлжилтийн эсрэг үйл хэрэгт нэгдлээ  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй