
Цагдаагийн ерөнхий газрын даргын А/70 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дунд 2025 онд зохион байгуулах мэргэшүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө” батлагдсан.
Үүнтэй холбогдуулан 16 төрөл, мэргэжлийн “Сургагч багш” бэлтгэх заах арга зүйн сургалтыг “MLC business school” төрийн бус байгууллагатай хамтран энэ оны хоёрдугаар сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Сургалтад 80 алба хаагч 2 ээлжээр 10 модуль, 32 цагийн сургалтыг хөтөлбөрийн дагуу судлах ба заах арга зүйн чиглэлээр мэдлэг, ур чадварыг эзэмшсэн юм. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, "MLC Business School" сургалтын байгууллагын захирал Ц.Нэмэхбаяр нар "Сургагч багш" нарт гэрчилгээг гардуулж, баяр хүргэж, амжилт хүслээ.
Эдгээр "Сургагч багш" нар өөрийн хариуцсан чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад төрөл, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, хүрч ажиллах боломж бүрдэж байна.
“Сургагч багш”-аар бэлтгэгдсэн алба хаагчдад “Гэрчилгээ” гардууллаа | ||
Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.