Шууд Chart

Томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд байна

2025-02-28 10:15:42

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Мөн халдварт менингокок, улаанбурханы өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс уламжлалт баярын энэ өдрүүдэд хоолойгоо давс, нимбэг, царвангийн уусмалаар зайлах, бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй, гараа халдваргүйжүүлж, маск зүүх зэргээр өвчлөлөөс сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга н.Сувдмаа ярьж байна. 


Томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд байна  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй