Шууд Chart

ЦАГ АГААР: Маргааш Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна

2025-03-01 15:27:14

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 2-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.


2025 оны гуравдугаар сарын 01-ний 20 цагаас
2025 оны гуравдугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -29-34 хэм, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай газраар 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 13-18 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутаг, цас багатай газраар 4 хэмийн дулаанаас 1 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2025 оны гуравдугаар сарын 02-ноос
2025 оны гуравдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Маргааш Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй