Шууд Chart

АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ

2025-03-01 17:46:18

АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн баярыг тохиолдуулан Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Мэндчилгээндээ:

“Монгол болон АНУ-д төдийгүй дэлхий дахинд “Цагаан сар”-ын баяраа тэмдэглэж байгаа Та бүхэнд ирж буй жилдээ амар амгалан, эрч хүч, аз хиймориор дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье!

АНУ нь Монгол Улсын ардчилсан, стратегийн гуравдагч хөршийн түнш гэдгээр бахархдаг. Манай хоёр орны харилцааг шинэ онд улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллахдаа таатай байх болно” гэжээ.

Нийтэлсэн: Сар шинийн баяр 2025

АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй