Шууд Chart

Төгсөлтийн аргачлал хөтөлбөрийн хүрээнд халамжаас хөдөлмөрт шилжих, өрхийн үйлдвэрлэлийг сайжруулна

2025-03-02 11:03:48

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн ажлын хэсгийн хуралдсан байна.

Төгсөлтийн аргачлал хөтөлбөрийн хүрээнд халамжаас хөдөлмөрт шилжих, өрхийн үйлдвэрлэлийг сайжруулах олон үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлж, оёдол, хоол хүнс үйлдвэрлэл, машин дугуй засвар, барилгын засвар зэрэг нийт 11 үйлчилгээнд 1259 өрхийг хамруулав.

  • Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран, уг хөтөлбөрт оролцогч 1,259 өрхийг төгсөлтийн аргачлалын тулгуур зарчимд нийцүүлэн авч хэрэгжүүлж байгаа дараах дараах арга хэмжээнд хамруулж байна. Үүнд.
  • Амьжиргааг дэмжих, гэр бүлийн харилцаа, үнэ цэн, өрхийн бие даан амьдрах ур чадварын болон хандлагын сургалтын арга хэмжээ зэрэг НИЙГМИЙН ЧАДАВХЫГ сайжруулах,
  • Эрүүл мэнд, боловсролын болон холбогдох нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах,
  • Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогын эх үүсвэрийг нь төрөлжүүлэх зорилгоор сургалтанд хамруулах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нь ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх, зах зээлтэй холбон зуучлах, борлуулалтыг нь дэмжих,
  • Санхүүгийн боловсрол олгох, дундын хуримтлалын бүлгийн зохион байгуулалтаар дамжуулан санхүүгийн оролцоог сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Цаашид өрхүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах, чанарыг нь сайжруулах, бие даан тогтвортойгоор хөгжихөд нь хамтран ажиллах асуудлуудыг дүүргийн ажлын хэсгийн төлөөлөгчид танилцуулж, санал солилцов. Түүнчлэн, хөтөлбөр хэрэгжиж байгаа дүүргүүдийн ЗДТГ, хэрэгжүүлэгч яам, агентлагийн зүгээс бэлтгэл ажлын төлөвлөгөөг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцлээ.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Төгсөлтийн аргачлал хөтөлбөрийн хүрээнд халамжаас хөдөлмөрт шилжих, өрхийн үйлдвэрлэлийг сайжруулна  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй