Шууд Chart

ТАНИЛЦ: Нийслэл дэх эмнэлгүүд дараах хуваарийн дагуу ажиллана

2025-03-02 12:04:26

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг 77990101 - 1 - 4 утсаар авах юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.  

Түүнчлэн нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин нийслэлийн Түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ болон Амгалан амаржих газар бусад харьяа эмнэлгүүд 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн өрхийн эмнэлгүүд доорх хуваарийн дагуу ажиллах юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

ТАНИЛЦ: Нийслэл дэх эмнэлгүүд дараах хуваарийн дагуу ажиллана   
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй