Шууд Chart

Орон нутгийг 28.6 мянган тээврийн хэрэгсэл зорьжээ

2025-03-02 14:14:12

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн  00.00 цагаас 14.30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоолт, Хөшигтийн хөндий, Баруун туруун, Түргэн, 4-р зөрлөгийн цахим төлбөр хураах цэгүүдээр нийтдээ 28.6 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Энэ жилийн сар шинийн баяр амралт олон хоног үргэлжилж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөн өндөр ачаалалтай байна. Өнгөрсөн 2024 оны шинийн нэгний өдөр 180.0-200.0 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарч байсантай харьцуулахад харьцангуй бага тээврийн хэрэгсэл энэ цагаар орон нутаг руу зорчсон байна. Иргэд, жолооч та бүхэн хол, ойрын замд хурдаа тохируулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Орон нутгийг 28.6 мянган тээврийн хэрэгсэл зорьжээ  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй