Шууд Chart

Баярын өдрүүдээр 7000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

2025-03-03 14:16:25

Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас эхлэн “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд эргүүл, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 5416 алба хаагч явган болон авто эргүүлийн, гудамж, авто замын хөдөлгөөнд зохицуулалт, хяналт шалгалтын чиглэлээр 614 цэгт 1810 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Баярын өдрүүдээр 7000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй