Шууд Chart

“Танихгүй танил” дахин хэвлэгджээ

2014-09-15 17:02:12

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо дахин хэвлүүлжээ.

У.Баярсайхан нь сэтгүүл зүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийхийг тус номдоо багтаасан байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин А.Очирбат, П.Цэрэндагва, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын хөрөг ярилцлага багтжээ. 
Тус номын редактороор МЗЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч О.Содномпил ажилласан бол Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, УДЭТ-ийн дэд захирал Н.Сувд, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар номын арын нүүрт төрсөн сэтгэгдлээ бичжээ.
Нэмж хэлэхэд, тус номоо зохиогч энэ удаа дахин худалдаанд гаргахдаа өөрийн бие даасан нийтийн дууны “Хүү нь тандаа” цомгоо дагалдуулж буй юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Танихгүй танил” дахин хэвлэгджээ  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй