
2025 онд Улаанбаатар хот эрчим хүчний чиглэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ.
Тухайлбал, ТЭЦ-2 станцын үнсэн сан дээр 300 МВт хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай хоёрдугаар блокийг ашиглалтад оруулах юм. Морингийн даваа, Цагаан даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Улаанбаатар хот 2025 онд эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлж, эхний ээлжид Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг ашиглалтад оруулна | ||
Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.