
Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 13 байгууллага тусгай зориулалтын 23 машин, техник хэрэгсэл, 12 ширхэг үлээгч төхөөрөмж, 175 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 05:00 цагаас эхлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 10:00 цагийн байдлаар авто замуудын зорчих хэсэгт давс, бодис цацаж, явган хүний замын цасыг цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд нийт 81 тонн давс, 77 тонн бодис зарцуулж, 1029 тонн давс, 364 тонн бодисын нөөцтэй байна. Цэвэрлэгээний ажил хэвийн үргэлжилж байна.
Авто замуудын зорчих хэсэгт давс, бодис цацаж, явган хүний замын цасыг цэвэрлэж байна | ||
Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.