Шууд Chart

ТЦА: Орон нутгийн авто замуудад халтиргаа гулгаа үүссэнийг хэвийн болгож, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2025-03-04 12:19:47

Өчигдөр буюу 2025.03.03-ны өдөр цас орсны улмаас Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийн авто замуудад халтиргаа гулгаа үүссэнийг орон нутгийн авто зам арчлалтын байгууллагууд арга хэмжээ авч, замын нөхцөл байдлыг хэвийн болгож, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Иймд иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан, хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

ТЦА: Орон нутгийн авто замуудад халтиргаа гулгаа үүссэнийг хэвийн болгож, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй