
Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд сүсэгтэн олонд зориулж шинийн нэгнээс арван тавныг хүртэл өдөр бүр ном айлтгал хурна.
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн өдрүүдээр Гандантэгчэнлин хийд уламжлалт хурал номоос гадна Бурхан багшийн намтар цадиг, Билгүүний зүрхэн судрыг айлдахаар болсон байна.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, тэргүүн дэд хамба нар сүсэгтэн олонд зориулан дээрх номыг айлдана.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны тэргүүлэгч н.Батцэнгэл ингэж ярилаа.
Гандантэгчэнлин хийдэд арван тавныг хүртэл өдөр бүр ном айлтгал хурна | ||
Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.