Шууд Chart

Нийт 611 литр архи, 1398 литр шар айраг, 35.5 литр виски хураан авчээ

2025-03-06 15:32:49

Оны эхний 2 сарын байдлаар “Гаалийн тухай хууль” зөрчиж, улсын хилээр архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхийг завдсан этгээдүүдээс 611 литр архи, 1398 литр шар айраг, 35.5 литр виски хураан авчээ.

Тиймээс иргэд зорчигчид хаяг шошгын зөрчилтэй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хуурамч архи, согтууруулах ундааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг Гаалийн ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн газрын Гаалийн улсын байцаагч н.Амартүвшин анхаарууллаа.

Өнгөрсөн оны мөн үед энэ төрлийн зөрчлийн улмаас 162 литр архи, 20 литр спирт хурааж авч байжээ.  


Нийт 611 литр архи, 1398 литр шар айраг, 35.5 литр виски хураан авчээ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй