
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд нүүрсийг орлох хатсан модны нөөцийг 40 орчим жил гэж эрдэмтэд тогтоожээ.
Түүнчлэн үүнээс ч олон жил ашиглах нөөцтэй газар нутагт Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт сум багтаж байна.
Ойг “хамгаалах” гэхээс илүүтэй, байнга “ашиглах” нь эдийн засаг талаасаа үр өгөөжтэй хувилбар. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг эергээр даван туулахад олон талын ач холбогдолтой гэж ШУТИС-ийн харьяа “Ойн модны сургалт, судалгааны хүрээлэн”-гийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор н.Билигт ярьж байна.
Их хэмжээтэй бөөгнөрсөн унанги болон босоо хатсан мод нь шатахад бэлэн түлээ. Үүнийг цэвэрлэхгүй удах нь гал түймэр дэгдэх эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ зэрлэг амьтан идээшлэх бэлчих боломжгүйн дээр ой модыг сүйтгэдэг хортон шавж үүрлэдэг гээд сөрөг үр дагавар ихтэйг судлаачид тогтоогоод байна. Энэ талаар дэлгэрүүлэх “Ойг хамгаалах хөрөнгө оруулалт, шинэ ирээдүй” сэдэвт 8-11 нэвтрүүлгийг ирэх Даваа гарагт хүлээн авч сонсоорой.
Ойг байнга “ашиглах” нь эдийн засгийн үр өгөөжтэй | ||
Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.