
Энэ хавар улсын хэмжээнд 310 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөж байна.
Улсын Их Хурлаас өнгөрсөн онд 4-р сард “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг баталсан. Энэ хууль мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй, тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад чиглэж байлаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг дагаж мөрдөж эхлэх хугацааг заасан ч дуусгавар болох хугацаа тодорхойгүй нь тариалалтад нөлөөлөхөөр байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ц.Болорчулууны яриаг сонсоно уу.
Засгийн газраас мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилгодоо хүрсэн гэж үзэн, Гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болгохоор төсөл боловсруулан, УИХ-д өргөн бариад байгаа юм. Удахгүй ажлаа эхлэх Хаврын ээлжит чуулганы эхэнд энэ асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Улсын хэмжээнд 310 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөж байна | ||
Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.