Шууд Chart

Ипотекийн зээлийг 3 хоногийн дотор шийдвэрлэж байна

2025-03-06 16:21:15

“Зээлийн батлан даалтын сан”-гаас Ипотекийн зээлийг 3 хоногийн дотор шийдвэрлэж байна.

“Зээлийн батлан даалтын сан”-гаас банк санхүүгийн байгууллагаар дамжуулан, 21 аймагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна.

21 аймагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд 100 сая хүртэлх төгрөг олгоно. Зээлийн хүү эхний гурван жил 3 хувь байх юм. Батлан даалт гаргуулсан иргэд жил бүр батлан даалтын үлдэгдэл дүнгийн 1 хувийн шимтгэл төлнө. Батлан даалтын хураамж нь 10 мянган төгрөг байх юм гэж “Зээлийн батлан даалтын сан”-гийн Орон нутгийн удирдлагын газрын дарга н.Батзогсох ярилаа.

Ипотекийн 3 хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалттай зээлийг Төрийн банк, Худалдаа хөгжил, Хаан, Капитрон, Хас, Богд, Ариг, Транс, Кредит гэсэн банкуудаар дамжуулан олгож байна.


Ипотекийн зээлийг 3 хоногийн дотор шийдвэрлэж байна  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй