Өөрсдийгөө Исламын улс гэж зарласан суннитын зэвсэгт бүлэглэлийнхний эсрэг ажиллагаанд шаардлагатай бүх туслалцааг үзүүлнэ гэдгээ дэлхийн 30 орон Иракийн талд амлалаа. Парист болсон хурлын дараа гаргасан мэдэгдэлдээ тэдгээр улсуудын гадаад хэргийн сайд нар Иракт зохих цэрэг техникийн туслалцаа үзүүлэхээ онцлосон байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэхүү уулзалтад оролцсон төдийгүй Ойрхи Дорнодын орнуудад айлчилж, Ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан Исламын босогчдын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг авахаар ажилласан юм.
Экстремист бүлэглэлийнхэн хамгийн сүүлд Их Британийн иргэнийг хэрцгийгээр хөнөөсний зэрэгцээ Америкийн хоёр иргэний аминд хүрээд байгаа. АНУ-ын Тагнуулын Төв Газрын тооцоолсноор тус бүлэглэл Ирак болон Сирид 20.000-30.000 дайчинтай ажээ. Тиймээс зэвсэгт босогчдын аюул заналыг арилгахад олон улсын оролцоо хэрэгтэй гэж Францын ерөнхийлөгч Ф.Олланд Парист болсон дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцлосон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Дэлхийн удирдагчид Исламын босогчдыг дарахад туслахаа амлав | ||
Үзсэн: 1506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.