
Монголчууд Чингис хаан Үндэсний музейг зорин ирж, Их хааны өргөө дэх Эзэн Богд Чингис хааны хөшөө, Хааны Хасбуу Алтан тамга, Их шүтээн Цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж байна.
Музей нь хүүхэд багачуудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ түүх, урлаг, шинжлэх ухаан, соёлын ертөнцтэй танилцах өргөн боломжийг олгодог төдийгүй музейн орчин нь хүүхдийн харааны болон хүрэлцэх мэдрэмжид хүрч ой санамжийг нь сайжруулдаг.
Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх соёлын дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй музейн нээлттэй өдрүүд арга хэмжээ энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.
Музейн нээлттэй өдрүүд гуравдугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ | ||
Үзсэн: 351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.