
Өнөөдөр Шинэ яармаг дахь Үндэсний БТДС-ийн Спортын ордонд чөлөөт бөхийн 2025 оны оюутны УАШТ эхэллээ.Тэмцээнд 13 их дээд сургуулийн дээд сургуулийн 70 гаруй оюутан тамирчид нь эмэгтэй, эрэгтэй олимпын 6 жинд хурд, хүчээ сорин өрсөлдөж байна.
Тэмцээнийг МОСХ, Үндэсний БТДС-аас хамтран зохион байгуулж, МЧБХ-ны мэргэжлийн шүүгч нар шүүлтийн үйл ажиллагааг удирдаж байна. Тэмцээний урьдчилан барилдаан явагдан, 15:00 цагаас нээлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулагдах хуваарьтай байгаа юм.
Нээлтийн ёслолын ажиллагааны дараа жин тус бүрийн дагах барилдаанууд явагдан, цаашид медалийн төлөө өрсөлдөн, 2025 оны оюутны улсын аваргын медальтанууд чөлөөт бөхийн төрлөөс анхлан тодорно.
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд доорх их дээд сургуулийн ийн оюутнууд оролцож байна. Үүнд:
- Аварга дээд сургууль
- АШУҮИС
- ИЗОУИС
- Мон-Алтиус
- МУБИС
- МУИС
- СЭЗИС
- ҮБТДС
- ХААИС
- ХУИС
- ШУТИС
- ДХИС
- Техник технологийн дээд сургууль
Чөлөөт бөхийн оюутны УАШТ эхэллээ | ||
Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.