
Цаг уур, орчны шинжилгээний газрын техник технологийг шинэчлэхэд онцгойлон анхаарч байна.
Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөн зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гадаргын ус хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах шаардлага тулгарч байгаа юм.
Тиймээс гадаргын усыг хуримтлуулахаас гадна хур борооны усыг нэмэгдүүлэхэд цаг агаарт зориудаар нөлөөлдөг газрын генераторууд, үүлэнд нөлөөлж хур оруулах пуужингуудыг нэмэгдүүлэх, технологийг сайжруулахад анхаарч ажиллана гэж салбарын яамнаас мэдээллээ.
Энэ хүрээнд ч мөн аймгуудын төвийг “Агаарын чанарын харуул”-тай болгохоор зорьж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга ярьж байна.
Энэ онд бүх аймгийн төвийг “Агаарын чанарын харуул”-тай болгоно | ||
Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.