Шууд Chart

Энэ онд "Шинэ хоршоо" хөдөлгөөнд нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ

2025-03-09 17:23:04

Энэ онд "Шинэ хоршоо" хөдөлгөөнд нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

2024 онд "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 4,853 хоршооны 20 мянга 730 малчинд нийт 687 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосон.

Шинээр байгуулсан хоршоодын нэг бол Говь-Алтай аймгийн Чандмань суманд байгуулсан “Чандмань” хоршоо юм. 18 гишүүнтэй тус хоршоо нь мах, сүүний чиглэлийн үхрийн ферм байгуулан ажиллаж эхэлсэн байна.

Одоогоор үхрийн ферм бий болгох зорилгоор төмөр хашаа, блокон сууцыг барьж эхүүлжээ.

Тэд ачааны зардлаа хэмнэхийн тулд өөрсдөө сум орон нутагтаа блокоо үйлдвэрлэж байгаа юм.

Ингэснээр ирэх зун гэхэд үйл ажилгаагаа эхлүүлэх бүрэн боломжтой болж байна гэж “Чандмань” хоршооны дарга н.Найрамдал ярилаа.

Хоршоо нь хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээгээр ижил хэмжээнд ашиг хүртэхээс гадна тухайн гишүүний оролцох оролцоонд ашиг хүртээдэг онцлогтой. Тийм ч учраас ХАА, МАА-н салбарыг сэргээх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх энэ хөдөлгөөнд малчид идэвхтэй хамрагдаж байна.

Цаашид шинэ хоршоо хөдөлгөөнөөр мал аж ахуйн салбар ДНБ-ий 30 хувийг бүрдүүлдэг болно.

Мөн малчид хоршоондоо анхан шатны боловсруулалтаа хийж чаддаг болсноор малчдын орлого сарын 5 сая төгрөг байх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.


Энэ онд "Шинэ хоршоо" хөдөлгөөнд нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй