
Монгол Улсын хилээр орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 2022 онтой харьцуулахад 40 орчим хувиар өсжээ.
Импортын хүнсний бүтээгдэхүүнд 500 гаруй стандарт, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажилладаг.
Энэ дотроо хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаанд гаалийн байгууллага гол анхаарлаа хандуулдаг. Өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүнд 130 мянга гаруй удаагийн шинжилгээ хийснээс 99 орчим хувь нь хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан гэж үзэж импортоор оруулж ирсэн гэж ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн дарга н.Батмөнх ярилаа.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд гаалийн хяналт шалгалтаар хамгийн их зөрчил илэрсэн бүтээгдэхүүн бол цагаан будаа гэж тэрбээр нэмж хэллээ.
Импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 2022 онтой харьцуулахад 40 орчим хувиар өсжээ | ||
Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.