Шууд Chart

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг сарын 1 хувийн хүүтэй ногоон зээлээр авах боломжтой

2025-03-10 12:13:46

Иргэд өөрийнхөө газар дээр дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг сарын 1 хувийн хүүтэй ногоон зээлээр авах боломжтой.

Хэрэв газар дээрээ амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бол амины орон сууцны мэдээллийн төвд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Мөн гэр бүлийн хэрэгцээ, өөрийн төсөв мөнгөндөө тааруулж шинэ зураг төсөл гаргуулан, материалын тооцоогоо хийлгэж дулаан орон сууцтай болох боломжтой гэж Монголын орон сууц инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал н.Отгончимэг ингэж ярилаа.

Амины орон сууцны мэдээллийн төвд өнөөдрийн байдлаар 40 мкв-аас дээш 30 орчим байшингийн зураг төсөл бэлэн байна гэж тэрбээр нэмж хэллээ. 


Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг сарын 1 хувийн хүүтэй ногоон зээлээр авах боломжтой  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй