Шууд Chart

Ц.Нямбаяр: Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-03-10 12:02:05

Улсын онцгой комисс болон онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.  ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр гал түймрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн.

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан 5 хээрийн түймрийг бүрэн унтраасан. Харин Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахад хүндрэлтэй асуудал гарсан. Өчигдөр зүүн аймгийн нутгаар хүчтэй шуурсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд гарсан түймэр Дорнод аймгийн Мантад суманд үргэлжилж гарсан. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашинтайгаар ажиллаж байгаа.

Гарсан түймэр богино хугацаанд их га талбай хамарсан нь нийт нутгаар хүчтэй салхитай байсан холбоотой. Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулаад байна.

Гал түймэрт урьдчилсан байдлаар  18.880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна. Хаврын хуурайшилтай үед галын аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй. Өчигдөр гарсан гал түймрийн шалтгааныг тогтоохоор  хууль хяналтыг байгууллага ажиллаж байна.  

Гарсан 11 түймэрт нэлээд эд хөрөнгө болон хашаа саравч өртсөн талаарх мэдээлэл ирсэн. Хохирлын үнэлгээг түймрийг бүрэн унтраасны дараа холбогдох байгууллага хохирлыг тогтооно. Урьдчилсан байдлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд нийтдээ 22 хашаа саравч, 16 монгол гэр, хоёр машин, тодорхой тооны мал шатсан талаарх мэдээлэл ирсэн” гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ц.Нямбаяр: Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй