Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 насны ойн арга хэмжээний хүрээнд “Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын Ү уралдаан”-ыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран монгол хэлтэн үндэстнүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Олон улсын хэмжээнд зохион явуулж байх зорилготой эл уралдааныг өнөө жил нийтэд таниулах жишиг уралдаан болгон зохиох гэж байна.
Энэхүү уралдаанд төв орон нутгийн болон театр чуулгуудын нийт 40 гаруй уран бүтээлч оролцоно. Уралдаан 2014 оны 9-р сарын 27-30 өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдана.
“Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын V уралдаан” болно | ||
Үзсэн: 2225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.