
Хаврын улиралд хуурайшилт ихсэх болон иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэх эрсдэлтэй байдаг.
Өчигдөр ой, хээрийн түймэртэй холбоотой 2 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, Дорнод аймагт “Цагаан овоо суманд хээрийн түймэр гарсан” гэх мэдээллийн дагуу шалгахад иргэн О-ын малын саравчнаас гал гарч, хээрийн түймэр гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бол Архангай аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарч 160 га талбай шатсан гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 90 гаруй хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдлээс буюу дутуу унтраасан чүдэнз, түүдэг, үнс нурмаас болдог байна. Иймд гал түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна | ||
Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.