Шууд Chart

Халиа, тошинтой байршлуудад 500 м урт суваг татан, 1000 мкв мөсийг зөөж тээвэрлэв

2025-03-10 15:12:29

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, халиа тошинтой байгаа хороодын ЗДАА, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд хамтран шар усны үер болон бусад аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа, тошин үүссэн байршлуудад тогтмол ажиллаж байгаа.
Сүүлийн 7 хоногийн мэдээг нэгтгэн танилцуулбал, 16, 18, 20 дугаар хороодод ажиллаж, 500м урт суваг татан, 500мкуб талбайд үүссэн мөсийг хагалж, 1000мкв мөсийг зөөж, зайлуулсан байна. Өнөөдөр дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн гудамжинд гүүр хаасан сувгийг сэргээж байна.
Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Халиа, тошинтой байршлуудад 500 м урт суваг татан, 1000 мкв мөсийг зөөж тээвэрлэв  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй