
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн 2025 оны гуравдугаар сарын 14-15-нд "Зууны шатар" клубын байранд явагдана. Их, дээд сургуулийн баг тамирчдын нэрсийн мэдүүлгийг тэмцээний нэгдсэн зааврын дагуу МОСХ-ны емайл: dookhuuc@gmail.com, erdenetuya07@gmail.com хаягаар хүлээн авч байна.
Шатрын тэмцээний эх мэдүүлгийг онлайнаар ирүүлсэн мэдүүлэгтэй тулган мандатыг 2025 оны гуравдугаар сарын 12-ний өдрийн 11:00-13:00 цагт "Зууны шатар" клубын байранд МОСХ-ны мандатын ажлын хэсгээс олгож эхэлнэ. Шатрын оюутны УАШТ-ий техникийн зөвлөгөөнийг тухайн өдрийн 14:00 цагаас "Зууны шатар" клубын байранд МОСХ-ноос эрхлэн зохион байгуулна.
Тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр болно. Нэг ИДС-иас эрэгтэй 5, эмэгтэй 3 хүртэл тамирчид оролцох бололцоотой. Багийн дүнг хамгийн өндөр оноо авсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй шатарчны хувийн төрөлд авсан онооны нийлбэр дүнгээр гаргана.
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 14-15-нд болно | ||
Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.