“Ойрад түмэн” төрийн бус байгууллагаас санаачлан, Халимаг улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Түүхийн жимээр” олон улсын экспедици өнөөдөр Чингисийн талбайгаас аяллын замдаа гарлаа.
Энэхүү экспедици нь 1604 онд Ойрад түмний Оросын Ижил мөрөн хүртэл эхлүүлсэн их нүүдлийн жимээр аялах юм. Энэ үеэр түүхт газруудаас судалгааны ажилтай холбоотой баримтуудаа лавшруулж баталгаажуулахаас гадна баримтат киноны зураг, аян замын тэмдэглэл цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэж үзэгч олонд хүргэх юм.
Энэхүү экспедицид Монголоос есөн хүн багтсаны нэг нь МҮОНТ-ийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлэн Ш.Ёолк юм. Мөн Халимагийн талаас найман хүн, Шинжаан Уйгараас хоёр хүн тус тус багтжээ. Тэд бүтэн сарын турш 14500 км зам туулах аж.
“Түүхийн жимээр” аялагчид замдаа гарчээ | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.