Шууд Chart

Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Мигель Роша Де Гувейг хүлээн авч уулзав

2025-03-11 11:11:35

УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдөр Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны газрын Дижитал дэд бүтэц буюу Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувейг хүлээн авч уулзлаа.

Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувей Европын холбооноос төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийллээ. Тэрбээр,  Европын холбоо нь Монгол Улсыг Төв Азийн (CA) дижитал санаачлагын хиймэл дагуулын холболтын төсөлд хамруулах санал тавьж байна. Энэхүү санаачилгыг Европын хөрөнгө оруулалтын банк (EIB)-тай хамтран санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын хамгийн олон хүн амыг интернетийн сүлжээнд холбосноор хөдөө орон нутагт сүлжээний үндсэн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар оператор компаниудад сүлжээгээ  өргөтгөх боломжийг бүрдүүлэх юм.  Мөн  Монгол Улс аюулгүй, олон улсын холболттой дэд бүтэцтэй болно. Энэхүү сүлжээг бүрдүүлсэнээр хөдөө аж ахуйн менежмент, уул уурхай, газрын тос, байгалийн хий, цахим боловсрол, телемедицин зэрэг олон салбарт өргөн ашиглах боломжтой гэх зэргээр танилцуулсан.

УИХ-ын гишүүн Э.Батшугар, энэхүү төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд,  бусад улс орнуудад хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцах хүсэлттэй байна гэв. Мөн тэрбээр энэ салбарын Монгол Улсын хууль эрх зүй, бодлогын орчин, УИХ-аас баримталж буй байр суурийг танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Мигель Роша Де Гувейг хүлээн авч уулзав  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй