Шууд Chart

Ц.Нямбаяр: Гал түймэрт 38 гэр, 40 хашаа саравч, 5706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатсан

2025-03-11 11:37:36

Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллах шуурхай ажиллагааны ажлын хэсэг байгуулагдсан талаар болон түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Гуравдугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Архангай аймгийн Хайрхан суманд бүртгэгдсэн түймрийг бүрэн унтрааж орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэж өгсөн.

Түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг сум, орон нутагт ажиллаж байна.  Нийтдээ 170 орчим мянга га талбай түймэрт өртсөн. Урьдчилсан байдлаар 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 40 хашаа саравч, 5706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатсан байна. Хохилыг тогтоох ажил үргэлжилж байна. Өчигдөр Онцгой байдлын газарт Дундговь, Хэнтий аймгаас түймрийн дуудлага ирсэн. Дуудлагын аваад түймрийн унтраах ажлыг зохион байгуулсан. УОК-оос Зүүн аймгуудад гарсан түймрийн хохирлыг  барагдуулах, түймэрт өртсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлийг газар дээр зохион байгуулахаар хоёр ажлыг хэсэг гарсан байгаа.

Өнөөдрийн цаг агаарын байдлаар зүүн аймгийн нутгуудад салхитай, Сүхбаатар аймагт бага зэрэг хур тунадастай байна. Монгол орны хавар, намрын цагт гарсан түймэр маш богино хугацаанд их талбайд тархдаг онцлогтой. Учир нь салхины хурд, хуурайшилт ихтэй байдагтай холбоотой. Энэ төрлийн түймрийг хүний оролцоотойгоор унтраахад маш өндөр эрсдэлтэй байдаг” гэлээ.  

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ц.Нямбаяр: Гал түймэрт 38 гэр, 40 хашаа саравч, 5706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатсан  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй