
Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Гуравдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.