Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

2025-03-11 13:05:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа.

Төрийн айлчлалын үеэр элэгсэг дотно хүлээн авч байгаа Чехийн төр засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.

Энэ айлчлал уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан Иж бүрэн түншлэлд хүргэж, харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгч мөн Чех Улсад аж төрж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чех Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ.

Түүнчлэн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуульд суралцаж байгаа 29 оюутан хоёр улсын харилцааны түүхэн уламжлалыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Талууд зам, тээвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, түүх, соёл, хөдөлмөр, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав   
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй