Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монгол, Чехийн Гадаад харилцааны сайд нар уулзалт хийлээ

2025-03-11 13:54:51
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийтэй уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах асуудлаар ярилцлаа.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлал Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжиж байгааг онцолж, Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийг Монгол Улсад айлчлахыг урилаа.


Монгол, Чехийн Гадаад харилцааны сайд нар уулзалт хийлээ  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй