Шууд Chart

“To be or not to be - 2014” театрчилсан шоунд бүртгэж байна

2014-09-16 10:09:45

“To be or not to be” театрчилсан шоуг UBS телевиз дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 

Энэ жилийн хувьд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 насны ойд зориулан Монголынхоо зохиолчдыг алдаршуулж, тэдний зохиол бүтээлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой явагдах юм.
 
Авьяастанг тодруулж, оролцогчдод урам зориг нэмж, үзэгчдийн халуун алга ташилт дор драмын урлаг, жүжигчний мэргэжлийн сайхан бүхнийг мэдрүүлсээр ирсэн энэ шоу нь оюунлаг бас сонирхолтой гэсэн үнэлгээг үзэгчдээс авсаар ирлээ.
Энэ хугацаанд “To be or not to be” театрчилсан шоу нэвтрүүлэг 1500 шахам авьяастанг оролцуулж, театрын урлагт шинэ дүр төрхийг төрүүлж чадсан юм.
 
Шоуны ялагчид болон эхний байрын шагналтнууд гадаадын улс оронд мэргэжлээрээ суралцахын зэрэгцээ дэлхийн сонгодог театруудын шилдэг уран бүтээлийг өөрийн биеэр үзэж сонирхсоор ирлээ.
Энэ жилийн хувьд оролцогчид Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн зохиол бүтээлийг үзэгч олондоо хүргэж, утга уянгын гайхамшигт нэвтрэх болно. Мөн гала тоглолтонд Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн жүжгийг драмын театрын тайзнаа амилуулах юм.
  • Гранпри шагналтан хоёр өрөө байр, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсэн Хэнтий аймгийн түүх дурсгалт газруудаар аялах эрхийн бичгийн эзэн болно.
  • II байр Соёл урлагийн их сургуульд суралцах дөрвөн жилийн тэтгэлэг, найман сая төгрөг,
  • III байр Кино урлагийн дээд сургуульд суралцах дөрвөн жилийн тэтгэлэг, таван сая төгрөгийн шагналтай.
Шоуны шүүгчээр Төрийн Соёрхолт Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУУГЗ Ч.Найдандорж, МУСГЗ Ц.Хулан, Төрийн Соёрхолт, найруулагч Н.Наранбаатар нар ажиллана.
Драмын урлагт хүчээ сорих сонирхолтой, авьяастай, 16-аас дээш насны хэн бүхний өмнө энэхүү шоуны үүд хаалга нээлттэй. Бүртгэл  UBS телевиз дээр есдүгээр сарын 25-ныг дуустал явагдаж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“To be or not to be - 2014” театрчилсан шоунд бүртгэж байна  
Үзсэн: 3633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-28 02:09
hi kazak busgui duuniha talaar sudalga uneheer hiigeegui bna shu yun 74 on be manai aav angiin bagsh 2 1965 ond sumin klubt duulj baisan ym chini ternees umnu l zohiogdson baij taarna tuv aimgiin Bayan unjuul sumin mongol humuus shu de ternees gadna Horolsuren gaviyatin barag suld duu sh de shuugch Cuvda Sosorbaram 2 medmeer ym yagad helsengui ve
202.5.206.xxx [202.5.206.xxx] 2014-10-20 10:27
goe
202.5.206.xxx [202.5.206.xxx] 2014-10-20 10:26
fhyjgjj

Бидэнтэй нэгдээрэй