Шууд Chart

Чех улсад ажиллаж буй монголчууд НДШ-ээ эх орондоо тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжтой

2025-03-12 13:07:16

Чехийн Засгийн газар 1996-2017 онд манай улсад 50 гаруй сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн байна.

Энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулжээ.

Энэ хамтын ажиллагааг цаашид харилцан ашигтай хөгжүүлэхэд төрийн тэргүүний Чех улсад хийсэн айлчлал чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан олон улсын үзэсгэлэн нээлтээ хийж, “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулсан байна.

Чех Улсад албан ёсны тоогоор манай улсын 14 мянга гаруй иргэд амьдарч хөдөлмөрлөж байна. Манай улстай нийгмийн хамгааллын гэрээ хэлэлцээр хийгдсэн цөөн орны нэг нь Чех улс юм. Үүний үр дүнд тус улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэд тэнд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж тэтгэвэрт тогтоолгох боломжтой.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Чех улс дахь айлчлалын үеэр талууд худалдаа, аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байгаа онцлог айлчлал болж байна.  

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ингэж ярилаа. 


Чех улсад ажиллаж буй монголчууд НДШ-ээ эх орондоо тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжтой  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй